iPhone Pro-ийн LiDAR сканнераар
Байраа 3D-ээр скан хий
Утсаа барьж өрөө бүрээр алхахад л 2–5 минутад байрны 3D загвар, өрөө бүрийн талбайтай төлөвлөлт бэлэн болно. Нэг холбоосоор хэнд ч үзүүлнэ.
- 2–5 минут
- Өрөө бүрийн м²
- Ямар ч хөтөч дээр 3D
Та мэдэх үү?
iPhone 12 Pro-оос хойшхи Pro загварууд LiDAR сканнертай
LiDAR гэдэг нь «гэрлээр зай хэмжих» технологи. Арын камерын хажуудах жижиг хар дугуй нүдэнд үл үзэгдэх хэт улаан туяаны олон зуун цэг цацдаг. Цэг бүр хана, шал, тавилгад тусаад буцаж ирэх хугацаагаар iPhone тэр хүртэлх зайг тооцоолно.
Ийм мэдрэгчийг өөрөө явагч машин, дрон, газрын зураглалд ашигладаг. iPhone-д бол харанхуйд хурдан фокуслах, AR-д хэрэглэгддэг бөгөөд Apple-ийн RoomPlan технологи үүн дээр тулгуурлан хана, хаалга, цонх, тавилгыг таньж өрөөний загварыг гаргадаг.
Гэрлээр хэмжинэ
Туяа буцаж ирэх хугацааг наносекундээр хэмжиж, 5 метр хүртэлх зайг тооцно.
Харанхуйд ч ажиллана
Өөрөө гэрэл цацдаг тул бүдэг гэрэлд ч гүнийг хэмжинэ. Гэхдээ гэрэлтэй өрөөнд скан илүү сайн гарна.
Хананы хэмжээг мэднэ
Зураг шиг харагдах байдлыг биш, өрөөний бодит хэмжээг буюу хана, шалны урт өргөнийг авна.
LiDAR-тай iPhone-ууд
Pro болон Pro Max загварууд. iOS 17 буюу түүнээс шинэ хувилбар хэрэгтэй.
- iPhone12Pro · Pro Max
- iPhone13Pro · Pro Max
- iPhone14Pro · Pro Max
- iPhone15Pro · Pro Max
- iPhone16Pro · Pro Max
- iPhone17Pro · Pro Max
- iPhone18Pro · Pro Max
- болон шинэ Pro загварууд
Утсаа шалгах
Тохиргоо → Ерөнхий → Тухай → «Загварын нэр». Нэрэнд нь «Pro» гэж байвал болно.
LiDAR-гүй
- Энгийн iPhone, Plus, mini, SE, Air
- iPhone 11 Pro болон түүнээс өмнөх
- Android утаснууд
Хэрхэн ажилладаг вэ
Байраа тойроод алхахад л болно
Тусгай төхөөрөмж, мэргэжилтэн хэрэггүй. Скан хийх нь утсан дээрээ явагдана.
- 1
Аппаа нээгээд нэвтэр
bairmair бүртгэлээрээ (утасны дугаар эсвэл Apple) нэвтэрнэ.
- 2
Өрөө бүрээр алх
Камераа хана, шал руу чиглүүлээд байраа тойроод алхана. Хаалга, цонх, тавилгыг iPhone өөрөө танина.
- 3
Шалгаад нэр өг
Төлөвлөлт, өрөө бүрийн талбайг шалгаад сканаа нэрлэнэ.
- 4
Холбоосоо хуваалц
Messenger, Facebook, SMS-ээр илгээнэ. Хүлээн авсан хүн хөтөч дээрээ 3D-ээр нээнэ.
Юу гарах вэ
Нэг сканаас гурван зүйл
3D загвар
Хана, хаалга, цонх, тавилгатай загварыг эргүүлж, ойртуулж үзнэ. Орох хаалганаас эхэлж харагдана.
Талбайтай төлөвлөлт
Өрөө бүр нэр, талбайтайгаа зурагдана. Нийт талбайг «сканаар хэмжсэн, ойролцоо» гэж тэмдэглэнэ.
Хувийн холбоос
Хайлтад гарахгүй, таны нэр, утас харагдахгүй. Холбоосоо хүссэн үедээ хааж, сканаа устгана.
Хэнд хэрэгтэй вэ
Байрны хэмжээ хэрэгтэй хүн бүрт
Байраа зарах, түрээслүүлэх хүмүүст
Худалдан авагч очихоосоо өмнө байрны зохион байгуулалтыг харна. Скан нэг товчоор bairmair дээр 3D тэмдэгтэй зар болно.
Үл хөдлөхийн агентуудад
Байр бүрийг нэг удаа скан хийгээд холбоосыг харилцагч бүрт илгээнэ. Цөөн очилт, илүү итгэл.
Засвар, интерьер хийх хүмүүст
Өрөөний хэмжээ, хаалга, цонхны байрлалыг гар хэмжүүргүйгээр авч, засварчин, дизайнертайгаа хуваалцана.
Нүүх гэж буй хүмүүст
Шинэ байрандаа тавилга багтах эсэхийг очилгүй харна.
Үнэ
2 скан үнэгүй, илүүг нь Pro-гоор
Үнэгүй хувилбараар бүх боломжийг туршина. Олон байр скан хийдэг бол Pro авна.
Үнэгүй
0 ₮
Хугацаагүй
- 2 скан хадгална (нэгийг устгаад дахин скан хийнэ)
- 3D загвар, талбайтай төлөвлөлт
- Хувийн холбоос, ямар ч хөтөч дээр
- bairmair дээр зар болгох
Pro
Олон байр скан хийдэг хүмүүст19,900 ₮
/ 30 хоног
199,000 ₮
/ 365 хоног
- 100 хүртэл скан хадгална
- Үнэгүй хувилбарын бүх боломж
- Pro дууссан ч холбоосууд ажилласаар байна
- Нийтлэгдсэн зарын скан тоонд орохгүй
bairmair.mn дээр
Хэтэвчээсээ төлнө (QPay-ээр цэнэглэнэ). Урьдчилсан төлбөр, автоматаар сунгагдахгүй.
Апп дотроос
App Store-ийн захиалгаар. Үнэ нь App Store-ийнх, iPhone-ийн тохиргооноос цуцална.
Аль ч замаар авсан Pro таны bairmair бүртгэл дээр ажиллана. Шударга хэрэглээний хязгаар: нэг дор 100 скан.
Асуулт, хариулт
Түгээмэл асуултууд
Миний iPhone LiDAR-тай эсэхийг яаж мэдэх вэ?
Тохиргоо → Ерөнхий → Тухай хэсгийн «Загварын нэр»-ийг харна уу. iPhone 12 Pro болон түүнээс хойшхи Pro, Pro Max загварууд LiDAR-тай. Арын камерын хажууд жижиг хар дугуй байдаг. Апп ч бас утсаа шалгаад хэлнэ.
Android утсаар скан хийж болох уу?
Одоогоор үгүй. Скан хийхэд LiDAR болон Apple-ийн RoomPlan хэрэгтэй. Харин скан холбоосыг ямар ч утас, компьютерийн хөтөч дээр нээж үзнэ.
Хэмжилт хэр нарийвчлалтай вэ?
LiDAR хэдэн сантиметрийн нарийвчлалтай хэмждэг ч том тавилгын ард нуугдсан хэсэг, гүйцэд скан хийгээгүй булан нөлөөлж болно. Тиймээс талбайг үргэлж «сканаар хэмжсэн, ойролцоо» гэж бичдэг. Албан ёсны талбай нь үл хөдлөхийн гэрчилгээн дээрх тоо.
Хэр удах вэ, ямар том байр скан хийж болох вэ?
Ихэнх байрыг 2–5 минутад скан хийнэ. Apple-ийн зөвлөмжөөр нэг скан ойролцоогоор 9 × 9 метр талбай, 5 минутаас бага хугацаанд хамгийн сайн ажилладаг. Түүнээс том бол iPhone сканаа зогсоож магадгүй.
Миний сканыг хэн харах вэ?
Зөвхөн холбоос авсан хүн. Хуудас хайлтын системд гарахгүй, таны нэр, утасны дугаар харагдахгүй. Холбоосоо хүссэн үедээ хааж, сканаа устгаж болно.
Интернэт хэрэгтэй юу?
Нэвтрэх, сканаа илгээхэд хэрэгтэй. Скан өөрөө утсан дээр хийгдэнэ; сүлжээ тасарвал апп дараа нь дахин илгээнэ.
Pro дуусвал юу болох вэ?
Бүх холбоос ажилласаар байна. Харин 2-оос олон скан хадгалсан бол шинэ скан хийхийн тулд илүүг нь устгах эсвэл Pro-гоо сунгана.
Сканаа bairmair дээр зар болгож болох уу?
Тийм. Апп дахь «Зар болгох» товчоор 3D скантай ноорог зар үүснэ; bairmair.mn дээр үнэ, зургаа нэмээд нийтэлнэ. Нийтлэгдсэн зарын скан үнэгүй 2 сканд тооцогдохгүй.
Байраа зарах уу, түрээслүүлэх үү?
bairmair бол Улаанбаатарын байрыг 3D загвар, төлөвлөлт, зургаар нь үзэх зарын платформ. 3D скантай зар «3D» тэмдэгтэй, хайлтад түрүүлж харагдана.